Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.29/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 6-р сарын 28-нд 216 хүнд шинжилгээ хийхэд 215 хүнээс коронавирус илрээгүй. 6-р сарын 10-нд Нур-Сулстан-УБ-ын онгоцоор ирсэн хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
19 хоногийн дараа вирус илэрсэн. Тус онгоцоор ирсэн нийт 10 хүнээс коронавирус илэрлээ. Монголд 220 хүн халдвартай нь батлагдаж, 175 хүн эдгэрээ байна.