Батлан даалтад байсан Малайзын парламентийн гишүүн Абдул Азез Абдул Рахим болон түүний ах Абдул Латиф нар нь хээл хахуулийн мөнгийг шилжүүлсэн, мөнгө угаасан хэрэгт холбоотойгоор Дээд шүүхэд гаргасан гомдолоо буцаан татсан байна. UMNO /Нэгдсэн малайз үндэсний байгууллага/-ын намын гишүүн Абдул Азез нь Перак болон Кедан дахь автозамын төслүүдээс нийтдээ 5,2 сая малайз ринггитийн /3,428,048,000 төгрөг/ хахууль авсан 3 хэрэгт холбогдож, нийтдээ 140 сая малайз ринггитийг /92,293,600,000 төгрөг/ угаасан 9 удаагийн үйлдэлд холбогдсон бол түүний ах нь хээл хахууль авахад хамтран оролцсон гэх 2 хэрэгт холбогджээ.
3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр тэдний хүсэлтийг хэлэлцэж хэргийг шүүхэд хэвээр үлдээхээр болж шийдвэрлэлээ гэж шүүх хуралдаан даргалагч Якоб дурджээ. Дээрх 2 хэргийг тус тусад нь өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа бөгөөд 53 настай Азез болон 62 настай Латиф нар нь өнөөдрийн шүүх хуралдаанд биеэр оролцохгүй байхаар болсон байна.
Ерөнхий прокурорын танхим шүүх хуралдаанаас хэргийг дээд шүүх руу шилжүүлэх хүсэлт гаргасан бөгөөд дээрх прокурорын хүсэлт дэмжигдсэн талаар өмгөөлөгч нь мэдэгджээ. Тэд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-нд хэргийг Улсын Дээд шүүхэд шилжүүлэх тухай прокурорын хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан.
Азез нь замын тендерийн ажилд оролцоход давуу байдал үзүүлснийхээ төлөө Мохаммедаас талархал болгон 4 сая малайз ринггит /2,636,960,000 төгрөг/ бэлнээр хүлээн авахад зуучилсан хэрэгт Латифийг буруутгаад байна. Шүүх хуралдаан 8 дугаар сарын 18-нд болохоор товлогдсон бол улсын яллагчаар Улсын орлогч прокурор Хау мэй линг оролцохоор болсон байна.
Эх сурвалж: https://www.freemalaysiatoday.com/category/nation/2020/06/22/baling-mp-brother-withdraw-appeals-over-transfer-of-bribery-money-laundering-charges/