АН-ын гишүүд намдаа шинэчлэл хэрэгтэйг ойлгож, үгээ хэлж эхлээд байна. Өнөөдөр Х.Тэмүүжин твиттер хуудсандаа “Үр могой гэдэг шиг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль толгой сүүл ороосон бөөн орооцолдоон болох вий! АН-ын ялгарал бүдгэрэх тусам МАН-ын эрх барих хугацаа, жин нэмэгдээд байх! Сөрөг хүчний хурц тод, ухаалаг тууштай бодлого, шинэ залуу улс төрийн хүчний нэгдэл АН үүсгэх цаг болж!” хэмээн жиргэжээ.