Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.26/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар салбар лабораторид 174 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрсэн. Тухайн гурван хүн зургаадугаар сарын 25-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван оюутан байсан.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 219 болжээ. Нэг сайхан мэдээ дуулгахад нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжсэн байна. Дээрх эдгэрсэн өвчтөн нь 19 настай цэргийн сургуулийн сонсогч бөгөөд 43 хоног эмчилгээ хийлгэсний эцэст эдгэрчээ.