Азийн хөгжлийн банк (АХБ) цар тахлын үед Монгол Улсын хүн амын эмзэг, ядуу бүлэгт олгодог хүнсний эрхийн бичиг болон мөнгөн тусламжийн хөтөлбөрийг 26.4 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.
Цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмж болон хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрийг өргөжүүлэн нэмэгдүүлж байгаа. Үүнд шаардлагатай эх үүсвэрийг дээрх зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм.
. Мөн Дэлхийн банк 5 сая ам.долларын хамтарсан санхүүжилтийг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өргөжүүлэхэд олгоно.
Азийн хөгжлийн банк