Өнөөдөр өглөөний 07:30 цагт санал хураалтын дүнгийн хамгийн сүүлийн мэдээ СЕХ-нд ирэв. Ингээд өчигдөр шөнийн 02:15 минутаас хойш хүлээгдээд байсан дөрвөн тойргийн мэдээллийг хүргэж байна.

Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумын хэсгийн хороо дүнгээ 35-60 км явж дүнгээ дамжуулсан. Энэ сумын хойд хэсгээр хүчтэй бороо орж, үер буусны улмаас үерт автсаны улмаас Онцгой байдлын газрын автомашинаар үертэй хэсгийг тойрч явж мэдээгээ ирүүлсэн.

Түүнчлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд их хэмжээний үер буусан тул мэдээгээ өгөх хүмүүсээ авах гэж явсан ЛК-200 автомашин урссан. Мөн УРАЛ машин явуулсан ч дунд нь суусан учир нэлээд удааширсан талаар СЕХ-ноос мэдээлсэн юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн