Улсын хэмжээнд сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 25.13 хувьтай байна

2020-06-24 13:03
01

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна. Санал хураалт орой 22:00 цагт дуусна.

Санал хураалтын 12:00 цагийн байдлаар:

Улсын хэмжээнд 29 тойрог бүхий 2,070 хэсгийн хорооноос ирцийн мэдээг авч, нэгтгэн танилцуулж байна. Ирцийн мэдээг 12:00-12:50 цагт хэсгийн хороодоос авах журамтай байсан. Цаг агаарын байдлаас шалтгаалан ирцийн мэдээ авах явц удааширсанд хүлцэл өчье” гэв.

Улсын хэмжээнд 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 25.13 хувьтай байгааг тэрбээр танилцууллаа.

  • Аймгийн хэмжээнд 26.46%
  • Дүүргийн хэмжээнд 23.49%-тай байна.
  • Өмнөх сонгууль буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 23.4 хувь байжээ.УИХ-ын 2020 оны сонгуулийн 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 18:00-18:30 цагт мэдээлнэ. Үүний дараагаар 21:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 22:00-22:30 цагт олон нийтэд мэдээлэх аж.