Монгол Улс яагаад цар тахалд харьцангуй бага өртөж байгааг Монголын Эзэнт гүрнийг үүсгэн байгуулагчийн сүнс тайлбарлаж чадах болов уу? Зарим монголчууд үүнд итгэлтэй байна.
Монгол Улс хэдийгээр халдварын дэгдэлтийн голомт болсон Хятадтай хил залгаа оршдог ч нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй, 200 гаруй тохиолдол л илрээд байна. Дээр нь бүх тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд нэг ч хүн улс дотроо халдвар аваагүй юм.
Даваа гарагийн байдлаар 213 тохиолдол буюу харьцангуй цөөн тохиолдол байгааг олонх монголчууд цэвэр агаар, байгалийн гаралтай мах, сүү хоол хүнсэндээ хэрэглэдэгтэй холбон тайлбарлаж байна. Тэд түүнчлэн монголчууд үе удмаараа морь унаж, хонь хариулж, -76 ° F –аас 113 ° F (-60 ° C-аас 45 ° C)-ийн эрс хатуу температурт дасан зохицож амьдарч байсных хэмээн үздэг.
Түүнчлэн зарим монголчууд Чингис хааны аюулгүй байдлын өв одоо ч хадгалагдаж үлдсэнийх гэдэг аж.
Монгол Улс яагаад цар тахалтай ийм амжилттай тэмцэж чадаж байгааг түүхч, бөө, лам, эмч нар тайлбарлахдаа бүгд л Японы тэнгисээс Төв Европ хүртэл Энэтхэгийн хойд хэсэгт тархсан түүхэн дэх хамгийн том газартай холбоотой эзэнт гүрэн болох XIII зууны Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагчтай холбож байгаа юм.
Морьдын сүүл, элдэв сахиус, Чингис хааны шүтээнээр чимэглэсэн том өрөөнд ирсэн хүмүүсээ хүлээн авдаг Бямбадоржийн Энх-Оюун хэмээх удган монголчуудыг хөх тэнгэрийнхээ дор, энгийнээр амьдарч, шинэхэн мах, сүү зэрэг энгийн зүйлс хэрэглэж, бусад орнуудад байдаг шиг стресст ордоггүй гэсэн юм. Түүнээс гадна нүүдэлчин амьдралын хэв маягт тохирсон, Монголын эзэнт гүрний байлдан дагууллыг тусгасан өөрсдийгөө хангаж болгодог амьдрал нь бас нэгэн хүчин зүйл гэж тэрбээр хэлжээ.
Чингис хаан хээр талаар хэдэн зуун мянган морьдтой асар том армиа хөдөлгөж, дэлхийн ихэнх хэсгийг эзлэхдээ ямар нэгэн Засгийн газар эсвэл тэднийг аварч мэдэх ямар нэгэн хүчинд найдаж байгаагүй гэдэг. “Өрнөдийн хүмүүст асуудал гарвал тэд үүнийгээ шийдэх л ёстой гэдэг. Монголчууд зүгээр л түүнтэйгээ дасан зохицоод амьдарчихдаг. Хэрвээ тэдэнд мах байвал махаа л иднэ. Байхгүй бол тоох ч үгүй” хэмээн тэрбээр ярьжээ. “Монголчуудад асуудал болгоод байх зүйл гэж байдаггүй. Тэр ч байтугай амьдрал, үхэлд ч тэгтлээ ач холбогдол болдоггүй” хэмээжээ.
Лам Доржнамнангийн Ухаанзаяагийн хувьд дэлхий дээр байгаа асуудал бүхэн наг буюу (санскр. नाग; наг — «могой») хинди, буддизмын могой төст домгийн амьтдын өөр хэлбэр гэж үздэг. Хүний цээж, толгойтой, дээгүүрээ могойн толгойгоор халсан могойг дүрсэлдэг. Агуй, ус, газар, газар дор амьдардаг. Д.Ухаанзаяагийн хэлснээр бол коронавирус нь маш хүчирхэг наг. Гэхдээ нагууд монголчуудад хор хохирол учруулахыг хүсдэггүй, яагаад гэвэл байгальтайгаа ойр амьдардаг гэж үздэг байна. Түүнчлэн тэрбээр энэ газар нутгийг их хаан адисласан гэжээ. “Чингис хаан энэ газар нутгийг бидэнд зориулан сонгосон юм. Яагаад гэвэл энэ сайн газар нутаг. Тэгээд тэр биднийг хамгаална гэж амласан” хэмээн ярьжээ.
Парисын анагаах ухааны академийн хүндэт гишүүн, доктор, Ерөнхий сайдын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн тусгай зөвлөх Жигжидсүрэнгийн Чинбүрэн Засгийн газраас олон нийтэд нарийн тодорхой мэдээлэл хүргэж, сандралаас сэргийлж чадсан гэжээ. Чингис хаан харилцааны үр дүнтэй арга боловсруулж, үүгээрээ эзэнт гүрнийхээ нэг өнцгөөс нөгөө рүү нь маш хурдан мэдээлэл хүргэдэг байсан хэмээжээ. “Чингис хааны арми дэглэм маш сайтай байсан.
Энэ дэглэм нь өнөөдрийн бидэнд иржээ. Тиймээс Засгийн газраас амны хаалт зүү, эсвэл гэртээ бай гэсэн захирамж гаргахад л хүмүүс биелүүлж байна. Улаанбаатараас гарсан төр засгийн мэдээлэл алс холын аймгийн нүүдэлчдэд ч шуурхай хүрдэг” хэмээн тэрбээр ярьсан байна. Тэрбээр хязгаарлалтын арга хэмжээ, амны хаалт зүүх журам үр дүнгээ өгсөн, учир нь хүмүүс зааврыг чанд дагасан гэж үзэж байгаа юм.
“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын зохиолч Жек Уэтерфорд монголчуудын нүүдэл суудал янз бүрийн бүсийн олон сая хүнтэй холбож, тэднийг олон тооны өвчинтэй нүүр тулахад хүргэж ирсэн гэж бичжээ. Үүнээс болоод монголчууд илүү дархлаатай болсон уу?
Доктор Ж.Чинбүрэн тэгж үзэхгүй байна. Хэдийгээр аятайхан онол боловч “Энэ тухай судлагдсан мэдээлэл байхгүй” хэмээн тэрбээр хэлжээ. “Монголын дархлалтай холбоотой энэ онолыг дэмжсэн нэг мэдээлэл гэвэл халдвар авсан Францын аялагч 200 орчим монголтой хавьтсанаас нэг нь ч энэ өвчнөөр өвдөөгүй” хэмээн Чинбүрэн эмч хэлээд “Магадгүй энэ нь амны хаалтнаас болсон байх” гэжээ. “Гэхдээ өөр нэг асуудал нь Хятадын Өвөрмонголд кластерын халдварын хэдхэн тохиолдол гарсан гэдэг нь онцлог” хэмээсэн байна.
Өвөрмонгол нь эхэндээ дэлхийн хамгийн их халдвартайд тооцогдож байсан эх газрын Хятадын нэг бүс юм. Бүсийн хүн ам 25 сая орчим. Олонх нь хан үндэстэн. Өвөрмонголын хүн ам тусгаар тогтносон Монголынхоос 1,5 дахин их. “Гэтэл монгол угсаатан дотор коронавирусээр нас барсан нэг ч тохиолдол байхгүй. Гарсан нь дандаа хан үндэстэн” хэмээн тэрбээр хэлжээ.
Антонио Грацеффо – (эх сурвалж: The South China Morning Post)
2 comments
сонгуулийн өмнө эх үүсвэргүй худлаа юм бичихээ боль
guchaad bgach chi unn ym held bgam bishu