Италийн прокурорын газраас экс Ерөнхий сайд Сильвио Берлусконид долоон жилийн хорих ял оноох дүгнэлт гаргаад долоон жил болж байна. Улстөрчийг насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон гэж буруутгажээ. Түүн шиг сексийн дуулианд холбогдож байсан дэлхийн алдартай удирдагчид, Засгийн газар, төрийн тэргүүнүүд бишгүй олон байдгийг жагсаая.
СИЛЬВИО БЕРЛУСКОНИ БА РУБИ. Италийн Засгийн газрыг 4-нтөө толгойлж, орчин цагийн Европын популизмын “загалмайлсан эцэг” гэгдэх болсон энэ улстөрч таашаалаас хэзээ ч татгалзаж байгаагүй нэгэн юм. 2011 оноос эхлэн хэвлэлээр Белусконийн оролцсон секс томоохон үдэшлэгүүдийн талаар мэдээлэл гарч, тэр үдэшлэгт нь стриптиз үзүүлэгч, биеэ үнэлэгчээс гадна гэлэнмаа, сувилагчдын дүртэй ирсэн царайлаг бүсгүйчүүд голдуу оролцдог байв. Ерөнхий сайд ингэж цагаа өнгөрөөхийг “бунга-бунга” гэж нэрлэнэ. Нэгэн ийм үдэшлэг дээр Руби хочтой Карима эль-Маруг хэмээх бүсгүй оролцсон нь насанд хүрээгүй охин байжээ. Үүнээс болоод Берлускони долоон жилийн хорих ял авсан байдаг. Гэхдээ тэрбээр дараа жил нь давж заалдах шатны шүүхээр шоронгоос суллагджээ.
МОШЕ КАЦАВ. 2006 онд Израилийн Ерөнхийлөгч дор нь ажилладаг байсан нэгэн эмэгтэйд гомдол гаргажээ. Ерөнхийлөгчийн албаны ажилтан энэ бүсгүй өөрийг нь шантаажлах гэж оролдсон гэсэн байна. Гэвч мөрдлөг шалгалтаар Моше Кацав өөрөө сэжигтэн болон хувирчээ. Тэрбээр энэ бүсгүйг хүчирхийлсэн болж таарсан байна. Энэ явдлын дараа есөн эмэгтэй Ерөнхийлөгчид хүчиндүүлж байснаа мэдэгджээ. Үүн дээр нэмэгдээд Кацав луйвар хийсэн, бусдын утасны яриаг тагнаж чагнасан болох нь тогтоогджээ. Ерөнхийлөгч огцрохоос өөр аргагүй болж, 5 жилийн хорих ял авсан юм.
ДОНАЛЬД ТРАМП секстэй холбоотой дуулианд нэр нь байнга л холбогдож явдаг. Трампын Ерөнхийлөгчийн кампанит ажлаас эхлээд Ерөнхийлөчийн суудалд байх хугацаанд 15 эмэгтэй түүнийг хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгажээ. Тэдний дунд реалити шоуны оролцогч Саммер Зервос, түүнчлэн порно жүжигчин Стефани Клиффорд болон Playboy-ийн модель асан Карен Макдугал нар толгой цохидог.
БИЛЛ КЛИНТОН нь магадгүй ХХ зууны улс төр дэх хамгийн дуулиантай секс шуугианд холбогдсон нэгэн юм. 1998 онд АНУ-ын Ерөнхийлөгчийг Цагаан ордны дадлагажигч, өөрөөс нь бараг хоёр дахин дүү Моника Левински-тэй бэлгийн харьцаанд орсон гэж буруутгадаг. Клинтон анхандаа бүгдийг үгүйсгэж байсан ч хожим нь энэ бүсгүйтэй албан бус харилцаатай байснаа зөвшөөрсөн байдаг. Ерөнхийлөгчид импичмент зарлах ч гэж үзсэн юм. Мэдээж түүнийг дадлагажигчтай сексийн харилцаатай байснаар нь биш, тангарагтны өмнө худал мэдүүлэг өгсөн гэдгээр огцруулах гэж оролдож байв.
ФЕРНАНДО ЛУГО. 2009 онд Парагвайн Ерөнхийлөгч нууц хүүтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энд нэг л нөхцөлөөс бусад нь байж болох л зүйлд тооцогдож байлаа. Учир нь хүүг төрөх үед Луго католик сүмийн хамба байсан, санваартны ёсыг сахих ёстой байсан юм. Ингээд дуулиан дэгдэж, сөрөг хүчнийхэн түүнийг огцруулахыг оролдсон боловч тэр бүрэн эрхийн хугацаагаа дуустал төрийн тэргүүнээс ажиллажээ.
ТҮҮХ СӨХВӨЛ, дэлхийн улс төрийн түүхэн дэх хамгийн анхны томоохон секс дуулиан Ромын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагчтай холбоотой. Бүр нарийн яривал эхнэр Помпея Суллатай холбоотой. Ромын түүхчдийн мэдээлдгээр бүсгүй Клодий нэртэй нэгэн язгууртанд талтай байсан гэнэ. Гэвч Цезарийн гэр хатуу хяналттай, зарц нар нь эзнийхээ эхнэрийн үнэнч байдлыг нарийн танддаг байжээ. Дурлалт хосууд уулзах боломжгүй бараг л байгаагүй юм. Харин Цезарийн гэрт болсон Bona Dea бурхны нэр төрд зориулсан шөнийн нэгэн баяраар тэдэнд уулзах боломж тохиосон юм. Энэ баярт зөвхөн эмэгтэйчүүд оролцох боломжтой учир Гай Юлий Цезарь болон гэрийн бусад эрчүүд бүгд гэрээсээ явжээ.
Клодий ч үүнийг ашиглан эмэгтэй болон хувцаслан иржээ. Харамсалтай нь баярт оролцсон бусад эмэгтэйчүүд түүнийг илчилж, ордноос гутамжтайгаар хөөжээ. Ёслолын нууц задарч, шүүх ажиллагаа эхэлсэн байна. Помпея бүсгүйн эсрэг ямар ч хэрэг зарга үүсгээгүй ч Цезарь түүнээс салахаар шийджээ. Цезариас яагаад ийм үйлдэл хийснийг нь асуутал удирдагч “Цезарийн эхнэр ямар ч сэжиг ажиггүй байх ёстой” хэмээн хариулсан гэдэг.
Эх сурвалж: etcetera.media
Орчуулсан Э.МАРТ
2 comments
манай дарга нар сулралтай, авгай нар нь үнэнхүү тачаалтай янзыыыыыыыыыыыыыыыыыыыыыыыыын
boon ug usgiin aldaa