Hi-Tech mail.ru-ийн тэргүүн Дмитрий Рябинин халуунд гар утсаа шатахаас хэрхэн хамгаалах тухай зөвлөгөө хүргэлээ. Мэргэжилтнний хэлснээр гар утас бүр аккумулятортой, тэр нь халаасанд ч өнөөдөр температурт шатах эрсдэлтэй гэжээ.

Орчин үеийн гар утас аккумулятор нь хэт халах үед автоматаар унтардаг болсон. Гэсэн ч энэ нь шатахаас бүрэн хамгаална гэсэн үг биш. Наранд агаарын температур +40 болоход гар утас онцгой аюултай нөхцөлд ордог. Үүнтэй холбоотойгоор нарны шууд тусгалаас хол байлгаж, агаарын урсгал явуулахад саад болсон нягт бариу гэр хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Утас хэт халсан үед огцом хөргөж болохгүй. Ингэж огцом хөргөснөөр гар утас бүрмөсөн эвдрэх эрсдэлтэй. Үүний оронд гар утсаа аажмаар хөргөх нь чухал гэжээ.

Эх сурвалж: iz.ru

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн