Сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Үүний дагуу аймгийн Засаг даргын А/378 дугаар захирамжаар энэ сарын 23-24-ний өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглолоо.