УИХ-ын 2020 оны сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл 100 гаруй бие даагч өрсөлдөж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос нийт 606 нэр дэвшигч үнэмлэхээ гардан авсныг сануулъя.
УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 24-нд болно. Та Монгол Улсын иргэний бүрэн эрхээ эдэлж, УИХ-ын сонгуульд үнэт саналаа өгөхөд бэлэн үү?
Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгахад зориулан election.burtgel.gov.mn сайт ажиллуулж байгаа.
Та ЭНД ДАРЖ, таны нэр сонгогчдын НЭРСИЙН ЖАГСААЛТАД байгаа эсэхээ шалгаарай.