УИХ-ын сонгуулийн сурталчилгаа төгсөх шатандаа орлоо. Сурталчилгааны төгсгөлд нэр дэвшигчидтэй холбоотой хар мэдээллүүд их хэмжээгээр цацагдаж байна. Ийм бохир ажиллагааг өрсөлдөгчид нь хамгийн ялах магадлал өндөртэй, нэр хүнд сайтай нэр дэвшигчид рүүгээ зэрэг илгээдэг гэдгийг 30 жил сонгуульдаж байгаа монголчууд мэддэг болжээ.
Энэ сонгуулиар өрсөлдөгчдийнхөө ширүүн гүтгэлэгт хамгийн их өртөж байгаа нэр дэвшигчийн нэгээр УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог, Булган аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болж байна. Ж.Бат-Эрдэнэ нь өнгөрсөн 4 жилд Булган аймгаас ганцаараа сонгогдож гарч ирсэн гишүүн. Орон нутагтаа авто зам тавих, Шинэ хөдөө төслийг хэрэгжүүлсэн гэх мэт ажлууд нь Ж.Бат-Эрдэнэд өндөр оноо авчирч байгаа.
Нөгөө талаар хүнийхээ хувьд төлөв төвшин, шулуун шударга, хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг жинхэнэ эр хүн хэмээн үнэлэгддэг Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг сүүлийн өдрүүдэд гүтгэлэг тойрсонгүй. Залуу бүсгүйтэй хамт байгаагаар эвлүүлсэн зураг, их хэмжэЭний мөнгө идсэн гэх дуулиан сүүлийн 2 өдөр ФБ сүлжээнд цацагдаад байна.
Өрсөлдөгчид нь Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүний нэр хүнд сонин биш өнөөдөр, маргааш хоёрт амжиж сонгогчдын тархийг угаахаар яарч байх шиг. Сонгуулийн дараа эзэн нь тодорхой болж, хуулийн байгууллагаар шалгагдах нь тодорхой дуулианыг хуурамч хаягуудаас түгээж байна. Үндсэндээ МАНАН амь тавих гэж тийчилж байх шиг байна. Булганы газрыг ухаж, алтыг нь уудалж байгаа өрсөлдөгчдийн мөнгөний бороо Ж.Бат-Эрдэнэ рүү чиглэж, түүнийг харлуулахыг хичээж байна.
Гэвч Булганчууд Төрийн албаны туршлагатай, унаган нутгаа гэсэн сэтгэлтэй, иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чаддаг нутгийн хүүгээ дэмжиж байна.