Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10.44 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна. Тус нислэгээр эрүүл мэндийн шалтгаантай 51, өндөр настан 33, жирэмсэн хоёр, бага насны хүүхэдтэй гэр бүл 50, оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 120 хүн ирэх юм.
Мөн энэ нислэгээр гадаадын гурван улсын дөрвөн дипломат ажилтан ирж байна. Тухайн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлах юм байна.
Франкфуртээс ирсэн онгоц өнөөдөр мөн Сөүл нисч Зүүн өмнөд Азийн орнуудад байгаа иргэдийг авч ирнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.