Асуулт:
Эхнэр нөхөр болно гэдэг нь үйлийн үр үү? эсвэл зүгээр л тохиол уу?
Үйлийн үр гэж авч үзвэл зарим хүн гэр бүл болоод их зовдог тэгэхээр өмнөх насны хийсэн үйлээ үүрч байна гэсэн үг үү?
тохиол гэж үзвэл зарим хүн гэр бүл болоод жаргадаг, тэгэхээр сонголтоо зөв хийсэн гэсэн үг үү?
Хариулт:
За эхнэр нөхөр болно гэдэг нь гарцаагүй үйлийн үр. Хоёр хүн учирах гэдэг өмнөх үйлийн барилдлага бөгөөд сайнаар барилдсан ч болно муугаар барилдсан ч болно. Сайнаар барилдаж уу муугаар барилсдсан уу гэдэгээ мэдэхийн тухайтад ихэнх хүмүүс лам дээр очиж үзүүлдэг байх. Муугаар барилсдсан бол засаж болно. Гэр бүл болоод их зовж байгаа бол өмнөх насны л үйлээ барж байна гэсэн үг. Хүүхэд ч мөн ялгаагүй. Сайнаар барилдсан сайн хүүхэд ч төрж болно. Өмнөх насны муугаар барилдсан дайсан нь ч төрж болно. Тиймээс Бурханы шашинд энэ бүхнээс холуур байх тухайтад хүүхэдтэй болох үйл ч байна. Мөн эхнэр нөхөр тохирохийг шинжих ч ёс байдаг. Дээр үеийн илт мэдэлтэй лам нар бол шууд л харна. Зарим нэг нь зурхай харна. Зурхайг ер нь алдалгүй зурж чадах юм бол үйлийн эрхэнд байгаа хүмүүсийн бараг 100% хэлж болдог. Мөн засал ном ч бас байдаг. Тэр нь муу үлйин үрийг нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байх л арга байна. Түүнээс бус муу үйлийн үрийг устгахгүй. Муу үйлийн үр байлаа ч нөхцөл бүрдэхгүй бол боловсрохгүй жишээтэй. Тиймээс тийм тийм газар бүү оч, тэг ингэ гэсэн зааварчилгаа дүрэм өгнө. Түүгээр явбал муугаар барилдсан 2 хосын муу үйл бүрэлдэхгүй байх жишээтэй. За ер нь тэгээд олон юм байна л да. Хоёр хос сайнаар ч бай муугаар ч бай үйлийн эрхээр хэрэв нийлсэн бол тэр нь зөв сонголт буруу сонголттой хамаагүй юм. Учир нь хүн дандаа ихэвчлэн өмнө нь сайн үйл хийж сайн л холбоо тогтоож байсан бол дараа нь бол сайн ханьтай болох сайхан гэр бүл бүрэлдэх магадлал нь их. Сонголтийн хувьд яривал их нарийн гүн ухааны зүйл рүү ороод толгой эргээд явчихна. Тиймээс сонголтийн тухай яриагаа орхилоо. Харин сайн хүнтэй учирч гэр бүл болох нь зөв сонголт уу буруу сонголт уу гэдэг нь тухайн хүнээсээ хамаарна. Хэрэв муу хүнтэй учираад түүнийгээ засаад хоорондоо ойлголцоод сайхан гэр бүлийг бүтээж болно. Энэ нь өмнөх муу үйлийг ч барж сайхан ч гэр бүлтэй болсон байна. Энэ нь тэр хүний хувь зөв сонголт ч байж болно. Сайн хүнтэй учирчихаад түүнтэй сайхан байсан ч юм нэгээрээ байдаггүй хорвоо хойно та түүнийг муугаар өөрчилж ч болох юм, муу үйлийн барилдлагатай болчихож ч мөн болох талтай шүү дэ. Тэгэхээр зөв сонголт буруу сонголт гэдэг үг бол гэр бүлд бараг тохирохгүй. Бурханы шашинд дээд шатандаа гэр бүл битгий бол л гэдэг. Энэ л хамгийн зөв сонголт байх гэж бодном. Мэдээж зарим хүнд тэнэг сонсогдох байх ч сайн нарийн судалж үзвэл тийм дүгнэлтэнд хүрэх бөгөөд хэрэв санал нийлэхгүй бол Бурханы шашны энгийн хүмүүсд зориулсан сургаал номлол ёс журам байгаа түүнийг судлаад таньж мэдээд амьдрал ахуйдаа хэрэгжүүлж чадваас ямар ч гэр бүлийг та өөрөө бүтээж чадна.
Эх сурвалж buddhism.mn
25 comments
Ингээд л ямар нэгэн өөр юманд асуудал тулгах юм аа. 1936 – 1939 онд ямарч хариу хийж чадалгүй буудуулж үхсэн лам нарын үйлийн үр бүгдэд нь ийм байсан гэж үү.
150.129.143.202-т өгөх хариу: 1936-1939 онуудад ямар ч хариу хийж чадалгүй буудуулж үхсэн лам нар гэж байна. Эдгээр лам нар Богдынхүү нууц зарлигийг дагаж Монголын сайхан эх орныхоо төлөө амиа өргөцгөөсөн юм. Хэрэв тэд зэвсэглэн босч тэмцсэн бол бүр их дайн болж, үр дүнд нь Монгол Улс байхгүй болох байсан юм гэдэг. /Хоёр Их Хөрштэйгээ мартах ёсгүй билээ/
chi turiin umnuus zewseg bariad yadgiin suuhaar uur shidgui muu lam min
Lamnuud mongolchuudig ihvtamalsandaa odoo iuliin uree uur
Энэхүү асуултанд хариулах мэргэ төлөгч лам нар байна уу
Эхнэр нөхөр болно гэдэг ер нь сайн азрага ,үр төл сайтай хуц ухна тавихаас ч дор дур зоргын хээлтүүлгийг голлосон сонголт юм.Эхнэр авах гэж байгаа залуу нөхөрт гарах гэж байгаа хүүхэн хэзээ ч миний ирээдүйн хүүхдийн эцэг бие бялдар оюун ухаан эрүүл эсэх удамшлын согог бий эсэхийг хэзээ ч сонирхдоггүй. Харин азрага тавих үрээг хурдан эсэх эрүүл эсэхийг,хуц ухныг бол ноос ноолуур сайтай эрүүл мэндийг нягтлан тавьдаг.Ингэхээр хүний гэр бүл болохыг дур зоргын хээлтүүлэгт орж байна гэж болно.За тэгээд үхрийн тужхай бол олон юм бичиж болмоор байна Ингээд больё доо
Чи өөрөө л мал учраас мал шиг сонголт хийсэн бна.Бусдыг битгий өөр шигээ бод.Эхнэр нөхөр гэр бүл болно, улмаар үр хүүхэдтэй болно гэдэг урд, насны, энэ насны, хожим хойчийн хэдэн үеийн сайн суу үйлийн үр, шүтэн барилдлага, зураг төөрөг.
dalai lam budda bol burhan bish helsen shuudee naad muhar susegee bitgi bicheed bai
Юуг бурхан гэж ойлгоод байгаа юм
Зөв бичсэнээ сүүлдээ дэмийрдэг. Монголд хүн хэрэгтэй. Гэтэл ханилж болохгүй тухай хав хав гээд дэмийрч байна.
сайн явах санааных сайхан явах заяаных гэдэг бн одоо бол сайн явах ч санааных сайхан явах ч санааных гагцхүү өөрөө л хувь заяагаа хариуцана гэсэн үг шүү
Mongol hun, Mongol humuusiig urjuulehgui ustgah tsuuruuleh gesen buruu yavuulga surtacilgaa bna.Mongoliig buruu tiish ni zalaad baidag humuus bii bolchood bgaag sudalaj uzeh heregtei bolchood bgaa yum shuu.Ih buruu uzel bodol taraaj bna.
саин явах заяаных хоое сайхан явах нь санааных шүү дээ
Ugaasaa udam muu huntei suugaad hereggui. Hichneen ood ni tatsan ch tsaad zaya ni oodoldoggui. Tegj udmaa buzarlasnaas 1aaraa yavah ni deer gej 2 huuhedtei bolchood 50 garaad oilgood tsohrood suuj bna. Gehdee odoo yamarch bsn salnaa. Hogshin gehgui uldsen amidralaa 1aaraa ongorooe. Sain em huraadag humidag muu em taraadag salgadag gej unen yum na.
ёстой үнэн үг шүү.
Сайн эмэгтэй юмыг хурааж зөв зарцуулж арвижуулдаг эр хүнийг шорон биш эмэгтэй хүн зөв залж авч явдаг
Цус ойртсон , архинд живсэн хүмүүсийг гэр бүл болохыг хязгаарлах хэрэгтэй. Мөн шизотой хүмүүсийг хүүхэд төрүүлэхийг хориглох хэрэгтэй
ЭНЭ ЛАМ НАР ХҮНИЙ ЗОВЛОН ЗОВЛОГООР ХООЛОО ОЛЖ ИДЭЭД ХАНАХГҮЙ ХАЙР СЭТГЭЛЭЭР НЬ ХҮРТЭЛ ОРОЛДОЖ ЗААЖ ЗААВАРЛАХ ГЭХ ЮМ БАЙНА Л ДАА.ЗАЛУУЧУУД ГАНДАН ГАРЧ ХАР ТОЛГОЙГОО ХАЛЗАН БОЛТЛОО МӨРГӨСӨН Ч ЧАМД ЮУ Ч ТУС БОЛОХГҮЙ.ШАРЫН ШАШИН ЯМАР УЛС ГҮРНИЙГ ХҮЧТЭЙ БАЯН БОЛГОЧИХСОН ЮМ БЭ? ТАРХИ УГААГЧ ХАР ТАМХИ ШАРЫН ШАШНЫ ЛАМ НАРЫГ БУУДАН ХОРООЖ ДУУСГААГҮЙН ХАР ГАЙ ТЭДНИЙ ҮЛДЭГДЭЛ ГӨЛӨГ БЭЛТРЭГНҮҮД ТӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР СУУЖ ШАШИН ТӨРТӨЙ УЛС БОЛГОХ ГЭЖ БАЙНА.ШААЖ БАЙСАН ХҮҮХНЭЭ ШАЛДНААР НЬ ЗУРААД НОГООН ДАРЬ ЭХ ГЭДЭГ НЭР ӨГӨӨД МОНГОЛЧУУДААР ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ МӨРГҮҮЛЖ БАЙГААГ МЭДЭХГҮЙ БОЛТЛОО ТӨӨРӨГДСӨН ХӨӨРХИЙЛӨЛТӨЙ ӨРӨВДӨЛТӨЙ ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ ГАДНЫХАН ШООЛЖ БАЙНА Ш ДЭЭ.ОЛОН НҮД МҮДТЭЙ АМЬТАН Ч ГЭМЭЭР ЮМ ЗУРЧИХААД ТҮҮНИЙГЭЭ БУРХАН ТИЙМ ЮМЫГ ЧИНЬ ХАМГААЛНА ГЭЭД МӨРГҮҮЛЖ ДОРОМЖЛУУЛСААР ДОРОЙТСООР ИРСЭН ОДОО БОЛОО ЮМ БИШ ҮҮ.ҮХЭР МОНГОЛЧУУД СЭРЭЧ ГЭГЭЭРЭХ БОЛООГҮЙ ЮУ.ХАРАНХУЙ БҮДҮҮЛГЭЭРЭЭ ДУУСДАГ МОНГОЛ
isusiin sumd ochij uzseen.yvhad ni ym hum ugdog avsan hun bayrladag l ym bilee.gandand lam nart irged ym ugood l bn.nugooduul ni awaad l bn.iim esreg tesreg bn dooooooo
Ээдээ, энэ мухар сүсэг үү? Хүнийг өөрийнхөөрөө бодож сэтгэхийг ч болиулчих бололтой дог шүү.
ШАШИН БОЛ ХААД НОЁДЫН ӨӨРСДИЙНХӨӨ ҮГЭНД БАЙЛГАХ НЭГ ЗЭВСЭГ. МЭДЛЭГТЭЙ ЛАМ СҮСЭГГҮЙ ГЭДЭГ ДЭЭ.
Битгий хуцаад бай. Монголын үрс маш олон болтугай. Хурай мурай, ура мура.
Битгий хуцаад бай. Монголын үрс маш олон болтугай. Хурай мурай, ура мура.
зүгээр л нэг бөөрөнхийлсэн, тайлбар гэхэд хэцүү л эд байна чааваас…
Сайн эмэгтэй юмыг хурааж зөв зарцуулж арвижуулдаг эр хүнийг шорон биш эмэгтэй хүн зөв залж авч явдаг