Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW-ноос чөлөөт бөхийн өсвөр үе, 23 хүртэлх насны тивийн аваргын тэмцээнүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 31-нд зохион байгуулахаа мэдэгдлээ.
Харин Дэлхийн 15 хүртэлх нас болон өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцалсан байна. ДБНХ-ны Товчооны гишүүдийн хурал лхагва гарагт болж, 2020, 2021 оны шинэчилсэн хуваарийг ийнхүү баталжээ.
Уг хуваарь ёсоор Дэлхийн залуучуудын АШТ-ийг 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр Белград хотноо, 23 хүртэлх насны ДАШТ-ийг 11 дүгээр сард Тампере хотод зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мастерууд/ахмад/-ын ДАШТ Грек улсад болох байсан ч 2021 он хүртэл хойшлогдов.
ДБНХ-ноос ирэх жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн чансааны оноо олгох болон бусад тэмцээний хуваарийг наймдугаар сарын сүүлчээр дахин хэлэлцэж батлах юм байна.