Хүний тохой үргэлж хөдөлгөөнд байдаг тул тусгай зориулалтын дасгал тэр бүр хэрэггүй байдаг. Харин тохойны арьс нь нилээд арчилгаа шаарддаг арьс юм.
Тохойны арьсыг зөөлөн, цагаан болгохын тулд гараа угаах бүрдээ тохойгоо сайн угааж, байнга тэжээлийн болон цайруулах тос түрхэж байгаарай.
- Нимбэгний хальсаар арчихал 7-10 хоногийн дараа тохойны арьс мэдэгдэхүйц цайрдаг.
- Нимбэгний шүүсийг мөн ургамлын тостой хольж түрхэнэ.
- Бөөрөнхий сонгиныг жижиглэж нухаад ургамлын болон тэжээлийн тосонд хийж харласан хэсэгт түрхэх хэрэгтэй.
- Тохойны хуурайшсан хэсгийг мөн цэвэрлэсэн алимаар үрэхэд зөөлөрч цайрдаг.