Шүүгдэгч С.Баяр, С.Баярцогт нарын гэм бурууг шүүх хурал эхэллээ

2020-06-18 10:48
Bayar_2_l

С.Баяр, С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлосон ч дөнгөж сая шүүх хурал эхэллээ.

Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн билээ.

Шүүгдэгч С.Баяр, С.Баярцогт нарыг шүүх хурал өнгөрсөн даваа /2020.06.15/ гарагт болсон. Энэ үеэр С.Баярт тавьсан хилийн хоригийг цуцалж таван тэрбум төгрөг, С.Баярцогтын хилийн хоригийг цуцалж 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг хойшлуулсан байдаг.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих