Хүрээлэн буй орчны аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад нэн тэргүүнд стандарт чухал. Тиймээс хотын стандартын баримт бичгийг бий болгож, мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан билээ.
Энэ хүрээнд 14 нэр төрлийн хотын стандартын баримт бичгийг боловсруулан гаргаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ ажил эхнээсээ биелэлээ олж нийслэлийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байна. Үүний нэг тод жишээ хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц стандартын бус хашаа хайсыг буулгаж, шинэчлэх ажил нийслэлийн 9 дүүрэгт зохион байгууллагдаж байна.
Мөн хотын гудамжинд эмх цэгцгүй байгаа цахилгааны утас, болон хүүхдийн тоглоомын талбай, инженерийн шугам сүлжээ зэрэгт стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хотын стандартын баримт бичгийн талаар “Defacto” нэвтрүүлэгийн хөтлөгч, Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан онцоллоо.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар