Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зургаан хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар шүүх хуралдааны тов зарлагдаагүй байна.
Сануулахад, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдуулан 2018 оны арванхоёрдугаар сараас Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн юм.