Монгол Улс одоогоор 10.020 иргэнээс гадаадаас татан авсан бөгөөд энэ сард найман тусгай нислэг үйлдэхээр төлөвлөөд байсан хэдий ч нэмэхээр боллоо.
Тодруулбал, энэ сарын 20-нд БНСУ руу нэмж нислэг үйлдэхээр шийдвэрлэжээ. БНСУ тусгай үүргийн нислэг үйлдэж бусад улс орнуудаас ирж буй иргэдээ дамжуулан авах зөвшөөрөл олгохдоо манай улсад нэг зүйлийг анхааруулсан байна. Энэ нь нислэг үйлдэх бүрт тус улсад амьдарч буй монголчууд нисэх буудал дээр жагсаал цуглаан зохион байгуулж хүндрэл учруулахгүй байхыг иргэддээ анхааруулж өгөхийг хүссэн байна.
Мөн энэ сарын 20-ны өдөр зүүн өмнөд Азийн орнуудад байгаа иргэдээ Сөүл хотоос транзит нислэгээр татан авахаар боллоо. Зургаадугаар сард есөн удаагийн нислэгээр 2300 орчим иргэнээ татан авна.
Зургаадугаар сарын 17-ны өдөр АНУ руу хийх нислэгээр хойд Америкаас, 24-ний өдөр Сиэтл хотоос ирэх иргэдийн нэрсийг УОК баталгаажууллаа. АНУ руу хийх хоёр удаагийн нислэгээр 450-500-гаад иргэнээ авчирна.
Гадаадад амьдарч буй манай улсын иргэдээс хамгийн хүнд нөхцөлд байгаа нь Турк улсад буй иргэд аж. Тиймээс Турк улсад амьдарч буй бага насны хүүхэдтэй, ахмад настай зэрэг олон шалтгаантай иргдэд консулын газраараа дамжуулан хүнсний үзүүлж хүнсний дэлгүүрээс хүнс авах эрхийн бичиг олгож байгаа юм байна.
Мөн УИХ-ын сонгуулиас өмнө ирж буй иргэд тусгаарлагдах учраас санал өгөх боломжгүй юм. Зарим тохиолдолд Үндсэн хуулиар олгосон эрхээсээсээ татгалзах шаардлага үүсэхийг УИХ-аас баталсан нэг удаагийн хуулиар зохицуулсан. Тиймээс гадаадаас ирж буй иргэдэд саналаа өгөх боломжгүй гэдгийг нь хэлж гарын үсэг зуруулж байгаа юм.
Энэ сард нийт есөн удаагийн нислэгээр 2300 орчим иргэнээ татан авна гэж тооцжээ. Зургадугаар сарыг дуустал дараах чиглэлд нислэг үйлдэх юм.
Зургаадугаар 17-нд БНСУ
Энэ нислэгээр АНУ-аас ирж байгаа иргэдээ БНСУ-аар дамжуулан хүлээж авах юм байна.
Зургаадугаар сарын 18-нд БНСУ
Монгол Улсад амьдарч буй БНСУ-ын иргэдээс нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн олон иргэн байгаа ажээ. Тус нислэгээр энэ иргэдийг хүргээд буцахдаа БНСУ-д амьдарч буй иргэдээ татах авахаар төлөвлөжээ.
Зургаадугаар сарын 19-нд Франкфурт
Европын орнуудад амьдарч буй 2382 иргэн буцах хүсэлтээ гаргажээ.
Зургаадугаар сарын 20-нд БНСУ
Энэ нислэгээр Зүүн өмнөд Азийн орнуудад амьдарч буй иргэдээ авах юм.
Зургаадугаар сарын 25, 28-нд хоёр нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд тухайн үед нь хаашаа нисэж иргэдээ татах вэ гэдгээ шийдэх юм байна.