“WannaCry” вирусын тусламжтайгаар явуулсан томоохон хэмжээний кибер халдлага нэг тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Хохирлыг үнэлэхдээ үйлдвэрлэлийн хэмжээ буурсан, мэдээлэл алдагдсан, ажил зогсонги байдалд орсон зэргийг хамааруулжээ. Тадугаар сарын 12-ноос эхэлсэн энэхүү кибер халдлага ганц долоо хоногийн хугацаанд 150 орны 300 мянга орчим компьютерийг халдварлуулсан байна.