Улстөрчид өөрсдийг нь хамгаалж явдаг хүмүүстэй онцгой харилцаа тогтоох нь байдаг л зүйл болжээ. Оросын төрийн тэргүүн Владимир Путин ч Оросын Холбооны хамгаалалтын албаны хүмүүстэйгээ ойр дотно болж, “өөд нь татсан” тохиолдол бишгүй. 2016-2019 оны хооронд Холбооны хамгаалалтын албанаас Ерөнхийлөгчийн хувийн хамгаалалтад ажиллаж байсан дөрвөн ажилтан бүсийн захирагчаар томилогдож, тав дахь Үндэсний гвардийн тэргүүн болсон түүхтэй. Тэгвэл Путины бие хамгаалагчид яагаад удирдах албан тушаалд очдог вэ?
АЗТАЙ МӨЧ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин анчны байшиндаа хоноглож байтал байшингийнх нь босгон дээр баавгай иржээ. Бие хамгаалагч Алексей Дюмин нь хаалга нээж, амьтны зүг хэд хэдэн удаа буудсан байна. “Аймаар том амьтан байсан ч айгаад зугтчихсан” хэмээн Дюмин хожим нь дурсчээ.
2013 онд Дюминыг БХЯ-нд тушаал дэвшүүлсэн юм. Түүнийг 2014 оныг Крымыг эзлэх ажиллагааг хянасан тусгай албыг удирдаж байсан гэдэг. 2016 онд Москвагаас өмнө зүгт орших, зэвсгийн үйлдвэрлэлийн төв болсон Тула мужийн захирагч болсон байна. «Яг л хаалгач нь ван болсон түүхтэй төстэй», – хэмээн Оросын аюулгүй байдлын албаны шинжээч Марк Галеотти ярьжээ.
ИТГЭЛИЙН АСУУДАЛ. Бие хамгаалагчдыг удирдах албан тушаалд дэвшүүлэх нь Путиныг өөрийгөө хамгаалахаас эхлээд түүний барьж байгуулсан системийн бат бөх чанарыг хангах гээд Кремлийн тэргүүлэх чиглэлд болсон нь харагдаж байна. Туахйлбал
Засгийн үеүд солигдоход удирдах боломжтой байна гэсэн найдлагаар Путин эртний өөрийн талын хүмүүсээр шинэ боловсон хүчнүүдийг орлох боломжийг эрэлхийлж байгаа юм. Тэдний байгуулсан системд албан тушаалд дэвшүүлэх гэх механизм байхгүй. Зөвлөлтийн засгийн үед энэ үүргийн ЗСБНХУ-ын Коммунист нам болон Комсомол гүйцэтгэдэг байсан. Харин Путины эринд бүс, яамдыг удирдахаар томилсон мэргэжилтнүүд буюу технократууд тодорхой үүрэг гүйцэтгэж байна. Гэхдээ Путин өөрөө таньж мэддэг хүмүүстээ илүү их итгэдэг. Тэр дундаа дэргэд нь өдөр бүр байдаг хүмүүстээ итгэл найдвар тавьдаг байна.
ОЙР ДОТНЫ ХАРИЛЦАА. Оросын тусгай албаны нөгөө талд Холбооны аюулгүй байдлын алба онцгой байр суурь эзэлдэг. Энэ алба Холбооны Аюулгүй байдлын алба, тагнуулын газрын нөөц, хүч чадалгүй боловч биед ойрхон байх гээд “Оросын Византийн улс төрийн тогтолцоонд үнэлж баршгүй нөөц” юм.
Шинжээч Константин Гаазе “ойр байна гэдэг хүч” гэдэгт итгэдэг.
Холбооны аюулгүй байдлын албаны тагнуулууд Путиныг аяллаар явахад дагаж явж, тэр ч бүү хэл хоол ундыг нь бэлтгэж өгдөг. Үүгээрээ тэд элитүүдтэй ойр байх боломжтой болдог. Жишээлбэл, Дюмин олон нийтэд танигдахаасаа өмнө Ерөнхийлөгчийн хоккейн лиг (энэ бол уулзалтын чухал талбар)-т тоглодог байжээ. Холбооны аюулгүй байдлын алба ч өөрсдийнхөө давуу талыг нуудаггүй байна.
ИХ БОЛОМЖ. Холбооны аюулгүй байдлын ажилтнуудын эрх мэдэл зөвхөн бие хамгаалагчийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн уламжлалт үүргээр хязгаарлагдахгүй. Тэд засгийн газрын холбоо хэлхээг хамгаалдаг, гэхдээ шууд үйл ажиллагаанд нь орох эрхтэй гэсэн үг биш хэмээн сэтгүүлч Андрей Солдатов мэдэгджээ.
Холбооны аюулгүй байдлын алба Ерөнхийлөгчид тагнуулын мэдээлэл өгч, Засгийн газар нөхцөл байдлын төвүүдийг удирддаг. 2018 онд Путин энэ албанд “мэдээлэлтэй тэмцэх, Оросын мэдээллийн нөөцөд компьютерийн дайралтын үр дагаврыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, зохицуулах арга хэмжээ” боловсруулж, нийгэм, эдийн засгийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавихыг даалгасан байдаг.
ЭРТНИЙ ҮЙЛ ХЭРЭГ. Хамгаалагчид Оросын улстөрд эртнээс чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. III Александр хаан эцгийг нь хөнөөсний дараа 1881 онд Тусгай хамгаалалтын алба байгуулах шийдвэр хүртэл гаргаж байсан. «Тэд үргэлж засгийг ард түмнээс нь хамгаалдаг байсан », – хэмээн КГБ-ын хуучин генерал Геннадий Гудков ярьжээ. Хожим нь хамгаалалтын албыг КГБ-ын бүрэлдэхүүнд оруулсан байдаг.
ЗСБНХУ задарсны дараа Борис Ельциний бие хамгаалагч, итгэмжит хүн, хамт архиддаг Александр Коржаков нь шинэ хамгаалалтын алба байгуулсан юм. Тэр Москвагийн хамгийн нөлөө бүхий хүн болжээ.
ӨӨРИЙН ХҮМҮҮС. Путин засгийн эрхэнд гарч ирмэгцээ хамт ажилладаг байсан Евгений Муровыг Холбооны аюулгүй байдлын албаны даргаар томилжээ. Муровын үед энэ алба томчуудыг ажиглаж байсан аж. Энэ хугацаанд Холбооны аюулгүй байдлын албаны тун цөөн тооны хүмүүс үл хөдлөх хөрөнгө, үнэт зүйлсээр баяжсан байдаг. Зарим шинжээчид Дюминыг Путиныг залгамжлах магадлалтай хүмүүсийн ч нэг гэж үздэг.
Эх сурвалж: www.economist.com
Орчуулсан: Э.МАРТ