2022 оны өвлийн олимп, пара-олимпын наадмын дэд бүтцийн тулгуур төсөл болох Бээжин Жанжиакоуын хурдны төмөр замын Яанчин салбарын шугам Мягмар гарагт нэгдсэн туршилтаа эхлүүллээ. 2022 оны өвлийн олимпын гол ажлуудын нэг нь Бээжин Жанжиакоу хооронд хурдны төмөр зам байгуулах төсөл.
Өнгөрсөн Мягмар гарагт төслийн хүрээнд бүтээгдэж байгаа төмөр замын Яанчин хотын салбар дах туршилтаа эхлүүллээ. Туршилт тухайн өдрийн Бээжингийн цагаар 2 цаг 10 минутад Цагаан хэрмийн Бадалин өртөөнөөс гаран туршилтаа эхлүүлсэн байна. Яанчин хотын төмөр замын шугам нь цагт хамгийн хурдандаа 160 км хурдлах боломжтой. Бээжингээс Яанчин хот хүртэл 87 км. Одоо хийгдэж байгаа төслийн хүрээнд 2022 оны олимпын үеэр ойролцоогоор 30 минутын дотор Бээжингээс Яанчин хүрэх боломжтой юм. Мөн олимп зохион байгуулах ажлын гол төслүүдийн нэг болж байна.