ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Чита мужид сурч, амьдарч буй Дорнод аймгийн харьяат оюутнууд хойд хөршид цар тахал хурдацтай тархаж буйтай холбогдуулан эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

Одоогоор 33 оюутан Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрээнцав боомтоор эх орондоо буцахыг хүсэлт ирүүлсэн. Дорнод аймгийн Онцгой комисст хүргүүлсэн уг хүсэлтийг орон нутгийн удирдлага судалж үзээд УОК-т уламжилсан байна.

Улсын Онцгой комисс ОХУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах талаар хариу өгчээ. Иймд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны албаар дамжуулан хүсэлтийн хариуг сурч буй сургуулиудад нь албан ёсоор мэдэгдэхээр боллоо.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн