Улс төр

Б.Дэлгэрмаа: АН-ын эгэл жирийн гишүүд итгэл үнэмшилгүй болж байна

АН-ын дэд даргаар сонгуулийн өдөр хүртэл ажиллаж байсан Б.Дэлгэрмаа гэнэт намаасаа гарч,”Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн. Түүний “Үндэсний шуудан” сонинд гарсан ярилцлагын хэсгээс хүргэе.

-АН- ын дэд даргын албыг хашиж байсан та энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Харин сүүлд ИЗНН-д элсэж, “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшихээр боллоо. Чухамяагааднамаасаагарсанюмбэ?

-Тиймээ, би намаасаа гарах өргөдлөө албан ёсоор АН-д өгөөд, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж баталгаажуулсан хариугаа авсан. Энэ үеэр ИЗНН-ын удирдлагаас санал болгож “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшинэ үү гэж хүсэлт ирүүлсэн. Нэлээд бодож тунгаасны эцэст тэдний саналыг зөвшөөрсөн. Тус нам үүссэн цагаас эхлээд авлигын эсрэг тууштай тэмцэж байгаа байр суурь миний итгэл үнэмшилд нийцсэн учир саналыг хүлээнавсан.

-Таныг намын даргатайгаа таарамжгүйгээс ийм шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарсан. Нөгөө талаар АН-аас квот өгч, нэр дэвшүүлэхгүй байсантай холбоотой юм бишүү?

-АН-ын дарга, ер нь бүх намын дарга юуны өмнө, бодлоготон байх ёстой. Макро түвшинд асуудлаа томоор харж сэтгэх олон талын боловсрол мэдлэгтэй, янз бүрийн байр суурь бүхий хүмүүсийг нэгтгэх чадвартай, бусдын үзэл бодолд хүлээцтэй хандах зэрэг манлайлагч байвал зохино. Түүнээс нэг талын урсгал бүхий мэдээлэл авах буюу бүдүүлгээр хэлэхэд “ховжив”-ээр ажлаа явуулдаг байж хэрхэвч таарахгүй. Үйл явцыг зөвхөн “ховжив”-т тулгуурлаж дүгнэх явдал улс төрчдийн дунд түгээмэл болсон нь манай үеийн эмгэнэл.

Энэ нь ганц АН-д төдийгүй төр, засгийн зарим удирдлагад ч түгээмэл ажиглагдаж байна. Үүнийг “вакумжилт” буюу улс төрчдийн бодит амьдралаас тасарсан, тойрон хүрээлэгчдийн хий хоосон магтаал давтсан байдал гэж ойлгодог. АН бие дааж нэр дэвшинэ гэсэн С.Баярцогт, эсхүл З.Энхболдынтойрогт “ясаа цайтал үзэх”-ээ зарласан Э.Бат-Үүл зэрэг хүмүүстээ тойрог өгч намын залууст халтай бодлогоо үргэлжлүүлсэн. Би залууст боломж олгох үүднээс үүнийг хүсээгүй.

Эх сурвалж: Sonin.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close