Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ сарын 2-4-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг шалгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Эдгээрээс гурав нь зөрчилтэй болох нь тогтоогдож, гурван гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу зургаан гомдлыг шилжүүлж, нэг гомдолд хариу өгч буцаалаа. Одоогоор 33 гомдол шалгагдаж байгаа ажээ.