Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 42.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 661.3 мянган ажиллагчид хамрагджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын тоо өмнөх оны мөн үеэс 1.6 мянгаар, өмнөх улирлаас 114-өөр тус тус өссөн бол ажиллагсад өмнөх оны мөн үеэс 18.1 мянгаар өсөж, өмнөх улирлаас 18.4 мянгаар буурчээ. 661.3 мянган ажиллагсдын медиан цалин 917.2 мянган төгрөг байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар 1259.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.8 мянган төгрөг буюу 8.8 хувиар, өмнөх улирлаас 17 мянган төгрөг буюу 1.4 хувиар нэмэгджээ.