БНСУ-ын Хууль зүйн сайд зургаадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар Монгол, ОХУ, Тайландаас иргэдийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан.
Энэ асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “Олон улсын төвшинд агаарын хилээ хаасан ОХУ, Тайланд Монголын иргэд Инчёнд ирээд олон хоног саатаж байхдаа халдвар авсан тохиолдол гарсан. Тиймээс аюулгүй байдлын зүгээс энэ урсгалыг зогсоох зорилготой юм билээ. Гэвч бид уулзалт хийсний дүнд транзит нислэг үйлдэхээр болсон” гэлээ.
Улсын Онцгой комиссын мэдэгдэж байгаагаар энэ сард нийт найман нислэг үйлдэх бөгөөд БНСУ руу дараах өдрүүдэд нислэгтэй.
- Зургаадугаар сарын 17-нд Сөүл (Транзит)
- Зургаадугаар сарын 18-нд Сөүл