Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.09/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Өчигдөр шинжилгээнд хамрагдсан иргэдээс коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн. Үүний тав нь цэргийн сургуулийн оуютан байна.
Манай улсад батлагдсан тохиолдол 194, эдгэрсэн тохиолдол 85 боллоо. Өнөө өглөө Сидней-Улаанбаатар нислэгээр 262 иргэн ирсэн. Үүнээс хоёр зорчигч сэжигтэй байсан тул ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн 20 ширхэг эсрэг бие илрүүлдэг оношлуурыг “Ситунари” компани ХӨСҮТ-д гардууллаа.
ОХУ-аас Монгол руу орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусний халдвар бүртгэгдсэн хоёр тохиолдол нь энэ юм. Эдгээр жолоочийг олон улсад мөрдөж байгаа дүрэм, журмын дагуу дотооддоо эмчилнэ” гэлээ.