Эрүүгийн цагдаагийн газар “Цэнхэр халим”-тай холбоотой 2-3 бүлэг байсныг илрүүлэн хэргийг хаасан байна. Бүлэгт гишүүнээр элссэн хүүхдүүд нэгэндээ сонирхлын журмаар даалгавар өгч тоглодог байсан гэж мэдүүлжээ.
Өмнө нь 200-300 хүүхэд “Цэнхэр халим” тоглоомыг тоглосон болохыг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байсан. ОХУ-аас гаралтай энэ тоглоом нь өсвөр насны хүүхэд залуусыг амиа хорлоход хүргэж буй нь дэлхий дахинд түгшүүр зарлахад хүргэсэн юм.