Үндэсний сагсан бөмбөгийн холбооны зургаан удаагийн аварга Майкл Жордан арьс өнгөний тэгш эрхийн төлөө тэмцдэг байгууллагуудад 10 жилийн турш 100 сая ам.доллар хандивлахаар болсон гэж Jordan Brand компанийн ерөнхийлөгч Крейг Уильямс мэдэгдлээ.
“Jordan Wings Program хөтөлбөрийн хүрээнд бид арьс өнгөний ялгаварлалын системд өртсөн хар арьст залуусыг хөгжих боломжоор хангахад анхаарал хандуулан ажиллана” хэмээн Уильямс хэлэн аж. Мөн нийгэм, Засгийн газар, иргэний удирдагчид удаан хугацааны үр дүнд хүрэхийн тулд хүчээ нэгтгэх хэрэгтэйг сануулсан байна.