Б.Янжмаа: ДЭМБ-аас амны хаалт байнга зүүж, гараа сайтар угааж байхыг дахин уриалав

2020-06-06 11:491min0
90262845_628776294640477_7200350094346944512_n

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ /2020.06.06/

ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: ДЭМБ амны хаалт зүүх зөвлөмжөө шинэчиллээ. Амны хаалт зүүх үр дүнтэй болох нь тогтоогдсон тул амны хаалт зүүхийг сурталчлахыг уриалсан байна.

Амны хаалт нь коронавирусний халдвараас дангаар хамгаалж чадахгүй тул гараа угаах зэрэг ариун цэврийг сахих арга хэмжээ давхар авч байхыг зөвлөв. Хумхаа өвчний гидроксинхлорохин эм Ковид19-ийн эсрэг үр дүнгүй болох нь нотлогдсон тул туршилтыг зогсоосон байна.

Их Британийн компани Энэтхэгийн хүрээлэнгүүдтэй хамтран вакцин бүтээж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард эмнэл зүйн туршилтыг эхлүүлэх гэж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй