Энэ дэлхийн бүхий л зүйлс зөвхөн хонгорхон шар Америк бүсгүйчүүдэд зориулагдсан мэт сэтгэгдэл төрөх үе бий. Биеэ авч явж буй байдал, дур булаам инээмсэглэл, шаргал үс, зэгзгэр өндөр нуруу, тэгш сайхан урт хөл гээд бурхад тэдэнд арай илүүг өгсөн мэт санагдуулавч тэд энэ бүхнийг цогцлоохын тулд хамаг хүч чадлаа дайчлан, багаасаа хөдөлмөрлөж байдгийг бид тэр бүр мэддэггүй. Тэднээс суралцах зүйлс их бий. Бас суралцаж болохгүй зүйлс ч бий. Энэ удаад өөрийн харсан өнцгөөс тэднээс авч болох, сурч болох зүйлсийг хуваалцаж байна.
Нэг: Тэд өөрсдийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавьж, өөрийн үнэ цэнийг маш сайн мэддэг. Хэн нэгэн тэднийг гомдоох, сэтгэлийг нь шархлуулахыг тэд тэсч тэвчихгүй. Шууд л тэр дариуд хариуг барьж дөнгөнө. Эцэг эхчүүд нь охиддоо “Чи бол маш үнэ цэнэтэй хүн, чи өөрөө өөрийгөө хүндэлж, хүмүүсийг чи хүндэлж, чамайг хүмүүс хүндлэн харьцаж байх ёстой” гэдгийг багаас нь ойлгуулдаг.
Өөрийгөө нээлттэй илэрхийлж, юу хүсч байгаагаа тов тодорхой илэрхийлж чадах тэдэнд бүрэг ичимхий зан гэж үгүй. Тиймээс ч тэд юу хүссэнээ олж авч чаддаг гэхэд болно. Бүдүүлэг зан гэдгийг үнэхээр тэвчдэггүй улс. Тэд “уучлаарай, баяртай, өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэх мэт найрсаг сайхан үгсийг ялдам инээмсэглэлийн хамт алхам тутамдаа хаа сайгүй түгээж чадна.
Хоёр: Айдас гэдэг зүйлийг ардаа орхиж амжилтын оргил өөд бусдаас илүү авирч чадах бүсгүйчүүд бол яах аргагүй Америк бүсгүйчүүд. Тэд өөртөө дэндүү итгэлтэй алхдаг. Үүнийг өдөр тутмын амьдралын хэвшлээс тогтмол харж болно.
Тэд эрүүл мэнддээ анхаарч, зогсолтгүй нэгэн хэмнэлээр гүйж, йога, фитнессээр хичээллэн, ресторанд хоол идэхдээ хоолны калорийн хэмжээгээ тоолж суудаг.
Гурав: Америк бүсгүйчүүд бие биенийхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа тэмцэж чаддаг. Үүнийг саяхан Ерөнхийлөгч болсон Доналд Трампын сонгуулийн дараах эмэгтэйчүүдийн жагсаалаас харж болно. Тэднийг цагаан цаасан дээр өөрсдийн эрхийг хамгаалсан үгс, лоозонгуудыг өнгө, будгийн харандаагаар бичиж, ягаан өнгийн муурын чихэн малгай нэхэн өмсөж ижилсэн, найз залуу, эр нөхрүүдээ дагуулан алхаж байгааг бид харсан.
Жагсаалын зар, хэвлэмэл хуудсыг албан байгууллага, том пүүс компанийн өндөр албан тушаалтай, захирал эмэгтэйчүүд өөрсдийн биеэр ажилчдаа дагуулан үйлчилгээний төвүүдээр тарааж явахтай нь хүртэл таарсан юм.
Дөрөв: Америк эмэгтэйчүүд маш сайн ээжүүд. Охидтойгоо үеийн найз нь юм шиг үерхэл нөхөрлөл, эр хүний тухай, мөнгөний үнэ цэнийн тухай, сексийн тухай гээд л бүхий л зүйлсийг өсвөр наснаас нь эхлэн нээлттэй ярилцаж, яагаад эмэгтэй хүнийг хайрлаж, өөрөө хайрлагдах ёстой вэ гэдгийг ч зааж, үлгэрлэж сургана.
Харин хөвгүүддээ яагаад эмэгтэй хүнд цэцэг бэлэглэх ёстойг, яагаад эмэгтэйчүүдэд машины хаалга онгойлгож өгөх ёстойг, яагаад эр хүн амьдралдаа хариуцлагатай сахилга баттай хандах ёстойг бүгдийг хэлж, ярьж сургана. Хүүхдүүдтэйгээ аливаа зүйлийг ойлготол нь сайн ярилцах тэвчээр тэдэнд бий.
Хэрвээ хүүхдүүдийнхээ аавтай цаашид хамтран амьдрах боломжгүй, таарч тохирохгүйгээ мэдсэн бол зоригтойгоор салдаг. Хүүхдээ бодоод нөхрөөсөө салж чадахгүй байна гэдгийг маш буруу зүйл гэж дүгнэдэг. Хүүхдүүд аз жаргалгүй гэр бүлд өссөнөөс ганцаараа ч хамаагүй аз жаргалтай, инээмсэглэл дүүрэн ээжийнхээ хажууд өсөх нь зөв гэж тэд үздэг.
Тав: Тэд хэдийгээр найз залуу, нөхрөөсөө салсан ч тэдэнд буруу өгч, гомдоллож, өнгөрсөн амьдралтайгаа зууралдан оюун санаа, сэтгэлээ хямраана гэж үгүй. Харин ч улам өнгөлөг, өөртөө итгэлтэй болж, өөрт тохирохгүй байсан хүнээсээ салж чадсандаа бахархан, дараагийн шинэ амьдралын өөдөөс итгэлтэй алхдаг. Энэ үйлдэлээрээ ч тэд эрчүүдээ сахилгажуулж, хариуцлагыг ойлгуулж, үүрүүлж чаддаг.
Зургаа: Өнгөрсөн бол өнгөрсөн гэж үздэг. Өөрсдийн гаргасан, сонгосон шийдвэрт маш сайн хариуцлагаа хүлээж чаддаг. Эмэгтэй хүн өөрийн гэсэн санхүү мөнгөтэй, өөрийгөө байнга хөгжүүлж, өөртөө цаг зав гаргаж, боловсрол эзэмшсэн байх ёстой гэж үзнэ. Үүнийхээ төлөө ч тасралтгүй хөдөлмөрлөнө. Үүний хажуугаар тэд дурлалт халуухан бүсгүй, гэрийн сайн эзэгтэй, ээж байхаа мартана гэж үгүй.
Долоо: Тэд бол жинхэнэ хайрлагдсан эмэгтэйчүүд байдаг. Хайрлагдсан эмэгтэйг уян наалинхай, эелдэг дуу хоолой, зөөлөн нүдний харц, сайхан инээмсэглэлээр нь таньж болно. Ийм эмэгтэйчүүд, хайртай бүсгүйгээрээ өөрийгөө чимэн алхах нь Америк залуусын хамгийн том бахархал.
Эрчүүдийг хөглөж, тэдний урам зоригийг бадрааж, бүтээлч, эрүүл саруул байлгах үүргийг эмэгтэйчүүд нь хүлээнэ. Иймээс ч өөрийгөө хайрлаж, хүндэлж чаддаг Америк бүсгүйчүүдийн ядам хуруунд хамгийн үнэт алмаз эрдэнийн бөгж гялалзаж, улс орон нь ч мөн өнгөлөг байдаг биз ээ. Өөрийгөө хайрлаж, хүндлэх нь амин хувиа хичээсэн явдал гэсэн дүгнэлт маш буруу ойлголт юм гэдгийг дээр дурдсан зүйлсээс уншигч та ойлгосон гэдэгт итгэж байна.
15 comments
emegtei huniig jinhene emegtei hun bolgohiin tuld bagaas ni humuujuuleh ni chuhal, deerhi oilgoltiig bagaas ni oilguulah ni aav eejiin hiih mash tom uureg Yum bn gedgiig oilgoloo. Bayarlalaa
SHORONHIN GICHII SHAA SHAA
MUU HUJAA GICHII CHINI
За өөрийгөө хайрлая Баярлалаа
Mash Saihan niitlel bn mundag shuu amjilt
mash shan niitlel bn odoo bas huvguuddee zuvulguu uguurui zaluusd min heregtei shd
Юунаас үндэслэж ингэж мэдэмхий, итгэлтэйгээр бичиж байна аа! Ашигласан эх сурвалж байна уу, эсвэл ѳѳрѳѳ судалгаа хийв үү? Яагаад сүүлийн үед хүмүүс ингэж мэдэмхийгээр хүмүүсийн толгойг эргүүлдэг болоо вэ? Яагаад заавал Америк эмэгтэй гэж Хаана ч иймэрхүү зүйл ажиглагдана шүү дээ. Амьдарч байгаа орчныхоо эмэгтэйчүүдээс авах суралцах чанар гэвэл бас ѳѳр хэрэг. Ѳрѳѳсгѳл бичвэр байна.
>_<
“ҮХЭР”
>_<
Ih saihan medeelel bna aa munda bna oshoo amjilt gargaarai
Гол эрчүүд нь эхнэрээ маш тайван байлгаж сайхан хайрлаад явж бдг. Хүүхдийг минь тээж төрүүлж өсгөж бга гдг утга ухамсрыг маш сайн ойлгож бдг ухаантай эрчүүд. Манайхан тайван сайхан үзэсгэлэнтэй бх ч арга алга тийм эр нь маааш ховор. Амьдралаа авч явж чадкү ажилгүй мөнгөгүй мөртлөө архи тамхи мөрийтэй тоглох болохоор мөнгөтэй царайлна. Хардана доромжилно бүр гар хүрнэ хэл амаар байнга заналхийлнэ эхнэр хүүхдээ. Хэцүү эрчүүдтэй улс монгол бн африкаас арай дээр үү гүй юу
Unen shuu
Америк тархи угаалт байна. эмэгтэй хүний иймэрхүү зан чанар хаа сайгүй л байгаашдээ
Awah ymch bna awahgui hayah ymch bna awhiinl awaraidaa daa humuus min