“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 121 мянган хүүхэд хамрагдлаа

2020-06-04 17:021min0
102925755_259485795265055_3617723851900715008_n

Хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийх “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар 2018 онд баталсан билээ.

Тус хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ сарын 2-ны байдлаар 121 мянга 675 хүүхэд хамрагдсан байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 62709, Дундговь аймагт, 624, Өмнөговьд 778, Дархан-Уулд 6551, Дорнодод 6430, Баян-Өлгийд 5320, Баянхонгорт 5014 хүүхэд эмчлүүлжээ.

Улмаар шүдний эмнэлгүүд нийт 538 мянган шүдэнд эмчилгээ хийсэн байна. Үүний 167 мянга орчим нь цоорол, 137 мянга нь цоорол зогсоох түрхлэг, 36 мянга нь сувгийн эмчилгээ аж. Мөн хүүхдүүд 39 мянга гаруй шүд авахуулсан бол 96 мянга орчим урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх түрхлэг хийлгэжээ. Харин үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 3703 нь эрүүл шүдтэй байсан аж.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 121 мянган хүүхэд хамрагджээ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй