2020-06-04 13:021min00

Цахимаар бараа худалдан авдаг иргэдийг судалгаанд оролцохыг урьж байна

E-Commerce

Монголбанк нь Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох Төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлдэг. Энэхүү статистикийн чанарыг сайжруулах зорилгоор “Цахим худалдааны түүвэр судалгаа”-г зохион байгуулж байна.

Иргэн та 2019 онд гадаад орноос хувийн хэрэгцээндээ болон худалдан борлуулах зорилгоор цахим худалдан авалт (online shopping) хийсэн бол энэ линкийг дарж судалгаанд оролцоно уу.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeBAjjqUP5peBd5bR1Ps1aSJgFsNZCGw9WjNHr9Yk6R06tEhw/viewform

Бид судалгаанд оролцогчдоос 40 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр урамшуулах бөгөөд таны мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор ашиглан нууцлалыг хууль, тогтоомжийн дагуу хадгалах болно.