Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.04/

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, нийт халдварын тохиолдол 6.159 саяд хүрлээ. Бид тавдугаар сард уг халдвар зургаан саяд хүрлээ гэж ярьж байсан бол өдөрт 100 мянга гаруй хүн уг халдвараар өвчилж тав хоногийн дотор 6.5 саяд хүрээд байна.

Одоогоор гурван сая хүний бие эдгэрч, гурван сая хүн эмчлүүлж байна. ОХУ-д 8053 хүн сүүлийн 24 цагт халдвар авч, хил залгаа нутагт 274-120 тохиолдлоор нэмэгдлээ. Манай улсын хувьд нэг хүн нэмж, ажиглалтад орлоо. Мөн 24 цагийн дотор 119 дугаарт 300 дуудлага ирж, мэдээлэл, зөвлөгөө авсан.

Иргэдийн зүгээс нийтийн тээвэр бохир, гар ариутгагч байхгүй байгаа талаар гомдол олноор ирүүлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн