Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.04/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр нийт 469 хүнд шинжилгээ хийж 468 хүн халдвар илрээгүй бөгөөд нэг хүн халдвар коронавирусийн авсан нь тогтоогдсон. Халдвартай иргэн тавдугаар сарын 26-нд Моксва-Улаанбаатарын онгоцоор ирсэн.
Мөн өнөөдөр 21 хүн эдгэрч, дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүсээс есөн хүн оюутан байгаа юм. Тэр дундаа цэргийн ангийн оюутан дөрөв, Москвагийн их дээд сургуульд суралцагч таван оюутан байгаа юм” гэлээ.