2020-06-03 11:381min01

А.Амбасэлмаа: Ковид-19 халдвараар эмчлүүлж буй хүмүүсийн 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр байна

Ambaselmaa_1_l

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.03/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  Өчигдөр буюу зургаадугаар сарын 2-нд 374 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 141 хүн эмчлэгдэж байна.

Халдвар авсан 44 хүн эдгэрч 16 нь сувилалд, 15 гэрт, 13 хүнийх нь хяналтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 118 хүний биеийн байдал хөнгөн, 23  хүн хүндэвтэр байдалтай байна. Эмчилгээний хугацаа 14-52 хоногтой байна. Коронавирусний халдвараар 5-65 насны хүн өвчилсөн ба дундаж наслалт 30. Тэдний дунд 5-15 насны таван хүүхэд, жирэмсэн хоёр эмэгтэй бий. Хүйсийн хувьд 61 хувь нь эрэгтэй” гэлээ.

“Жирэмсэн эмэгтэйчүүдийг эх барих төрөх тасаг ХӨСҮТ-д ажиллаж байна. Эмчилгээний явцад төрөлт явагдвал халдвар сэргийлэлтийг нарийн баримталсан тасаг бэлэн байна” гэж тэрбээр онцолсон юм.