Ковид-19 цар үед зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ өмнөх оноос огцом өссөн байна. Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, амны хаалт зэргийг нэрлэж болно. Тухайлбал зөвхөн амны хаалтны импорт 17 дахин өссөн аж.
2020 оны эхний таван сарын байдлаар Монгол Улс нийт 17.5 сая ширхэг амны хаалт, коронавирусийн 87,522 ширхэг оношлуур, 18,839 ширхэг хамгаалалтын иж бүрэн хувцас, эмнэлгийн 12.8 сая ширхэг тоног төхөөрөмж, хэрэгсэл импортолжээ.
Үүний зэрэгцээ гарын савангийн импорт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар өнгөрсөн оныхоос 7 дахин өссөн байна. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол улс 4,861 кг буюу 16.5 мянган ам.долларын саван импортолж байжээ. Тэгвэл 2020 оны эхний 4 сард энэ тоо долоо дахин өсөж, нийт 33,954 кг буюу 79.3 мянган ам.долларын саванг имдпортоор оруулж ирсэн статистик мэдээ байна.
“Ковид-19” халдварын үед гарын савангийн импорт огцом нэмэгджээ. Гарын савангийн импорт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар өнгөрсөн оныхоос 7 дахин өссөн байна.