Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид хүн нас барсан хэрэг гарчээ. Талийгаач Ч өчигдөр /2020.06.01/ 15:40 цагийн үед нас барсан бөгөөд хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүнийг очиж шалгалт хийхэд талийгаач Ч гаднаа ил харагдах шарх, гэмтэлгүй нас барсан болох нь тогтоогджээ.
Тэрээр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ажиллагааны удирдлагын тасгийн даргаар ажиллаж байсан аж. Нас барах үедээ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ажиллагааны бэлтгэл хийж байсан талаар эх сурвалж мэдээллээ. Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.
1 comment
443