2020-06-02 11:351min01

А.Амбасэлмаа: Өчигдөр 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

88888888888888888

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.02/

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Зургаадугаар сарын 01-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна.

Нийт 8491 иргэн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 1792 иргэн тусгаарлан ажиглах байранд байна. Улсын хэмжээнд коронавирусийн 15300 гаруй шинжилгээг хийгээд байна. Гэрийн тусгаарлалтад 3843 иргэн гарсан. Энэ хүмүүст өрхийн эмнэлэг тусламж үзүүлж байна.

Зургаадугаар сарын тусгай үүргийн онгоцоор 2000 орчин иргэн ирнэ. Иргэдээ хүлээн авах бэлэн байдлыг хангаж байна. Дараагийн онгоцоор ирэх иргэдийг Цэргийн төв эмнэлгийг чөлөөлөн хүлээн авна.