Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.02/
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд 6.358 сая халдварын тохиолдол илэрч, 377 мянган хүн нас баржээ. Нийт 2.9 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 99 мянган хүн халдвар авч, 2000 хүн нас барлаа. Өвчлөлт болон нас баралт буурсан байна. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 9000 шинэ тохиолдол илэрсэн. Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 39-299-өөр нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 229 тохиолдол илэрсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
119 дугаарт 187 дуудлага ирж, зөвлөгөө авсан авсан байна. Мөн дэлгүүрийн худалдагч нар амны хаалтгүй байгаа талаар гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.