Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.01/
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт 6.259 сая халдварын тохиолдол илэрч, 371 мянган хүн нас баржээ. Улмаар 2.8 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 108 мянган хүн халдвар авч, 1000 хүн нас барлаа.
Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 9268 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 29-90-өөр нэмэгдлээ. Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
119 дугаарт 156 дуудлага ирж, зөвлөгөө авсан авсан байна. Орон нутгийн 15 галт тэргэнд 5400 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарчээ.
Өнөөдрийн байдлаар Монголд 1856 хүн ажиглалтад байна. 4 хүн нэмэгдэж, 39 хүн ажиглалтаас гарлаа. Иргэдээс амралтын газруудад их хэмжээний бөөгнөрөл үүсэж байгаа талаар их гомдол тавьж байгааг ЭСЯ-наас анхаарууллаа.
1 comment
бүтэн сайн өдрийн үдээс хойш хотруу машин хүн оруулахгүй хаагаад үз дээ хотыхны тал нь хотын гадаа үлдэх байх шүү