Бид бүгд л амьдралынхаа өөр өөр үедүүдэд санхүүгийн мэдлэгээр дутаж байдаг. Хүн суралцахад хэзээ ч дэндүү хөгшиднө эсвэл дэндүү залуудна гэж байдаггүй. Гэхдээ зарим нэг төрлийн мэдлэгийг бага залуугаасаа сурч ойлгох нь ирээдүйд илүү ач холбогдолтой байдаг ба бага наснаасаа санхүүгийн мэдлэгтэй болох нь ирээдүйд тулгарах санхүүгийн хүндэрлийг багасгаж байдаг. Иймээс Та өөрийн хүүхэд эсвэл дүүгийнхээ мөнгөтэй харилцах санхүүгийн харилцааг зөв төлөвшүүлэхээр шийдсэн бол доорх таван хичээл танд туслах болно.
1.Мөнгө хөдөлмөрийг илтгэдэг
Санхүүгийн ойлголт авахад хамгийн анхан шатны үе нь хүүхдэд нас байдаг ба энэ үе нь шинэ зүйлсийн мэдэж авдаг. Мөнгийг хөдөлмөрийн биет хэлбэр гэдгийг энэ үед ойлгуулах хэрэгтэй. Хүн тархиа ашиглаж байна уу эсвэл булчингаа ашиглаж байна уу гэдгээс үл хамааран хоёул хөдөлмөрт хамрагддаг. Та өөрийн ямар ажил хийдэг түүний үр дүнд хэдийг авдаг, хааяа илүү цалин авах боломжтой байдаг гэх мэт бодитоор өөрийн жишээг ярьж мөн харуулж болно.
Энэ хичээлээр сурах хоёрдугаар чухал ойлголт бол мөнгөө зарцуулах дадал, зуршил өөрчлөгддөг талаар. Хүүхэд юуг ойлговол зохих вэ гэвэл “Аан, хэрэв мөнгө хөдөлмөр юм бол, миний худалдан авч байгаа зүйлс хөдөлмөрийг бас илтгэдэг юм байна.” Энэхүү ойлголтыг бүрэн утгаар нь хүүхэд тань ойлговол мэдээж санхүүгийн тэр тусмаа зарцуулалтын эрүүл дадалтай иргэн болж төлөвших юм.
2.Зарцуулалт хөрөнгө оруулалтаас тусдаа ойлголт
Хэдийгээр зарцуулалт болон хөрөнгө оруулалт хоёр хүний банкны данс болон түрийвчээс урсган гаргадаг мөнгө ч тусдаа ойлголтууд юм.
Маш энгийн жишээ авч үзье. Хэрэв 5 сая төгрөгөөр үнэтэй бугуйн цаг авлаа гэвэл энэ бол зарцуулалт, харин 5 сая төгрөгөөрөө ажил гэрийн хооронд явахдаа унааны зардал хэмнэх үүднээс хуучин тэрэг авбал энэ нь хөрөнгө оруулалт юм. Ямар нэгэн бараа эсвэл үйлчилгээ авахад тэр нь эргээд ямар нэгэн биет ашиг өгч байвал энэ нь хөрөнгө оруулалт болно.
Биет ашигт: Байнгын ажилтай байх боломж. Албан тушаалаа дээшлүүлэх боломж гарч ирэх, эсвэл ирээдүйд орж ирэх ашгийг биет ашиг гэж ойлгож болно. Хэрвээ маш энгийнээр таны худалдан авсан бүтээгдэхүүн тань дээрх шиг ашиг үзүүлэхгүй бол энэ нь зарцуулалт юм. Яг энэ заагийг хүүхдэдээ багаас нь зааж өгвөл ирээдүйдээ өөрт хэрэггүй худалдан авалт хийхгүй байх замыг тавьж өгч байгаа юм.
3. Хэрэглээний зээл бол аюул
Магадгүй хэрэглээний зээл нэг их хор уршигтай юм шиг санагдахгүй байж болно. Хэрэглээний зээл авах бүрт хүн дараа дахиад л хэрэглээний зээл авах гээд байдаг. Хэрэглээний зээл дээр өмнөх сэдвийг мөнгө холбон ойлгуулж болно. Жишээ нь өмнө нь гар утас эвдэрсэн эсвэл алдсан үед хэрэглээний зээлээр гар утас авч болох юм. Гар утас зайлшгүй хэрэгтэй зүйл. Гар утастай хэрнээ хөгжлийг даган алхана гэсэн үзлээр утсаа шинэчилж байгаа бол энэ буруу. Учир нь нэгт – зайлшгүй биш зүйлд мөнгөө зарцуулж байна, таны санхүүд нөлөөлнө. Хоёрт утастай боловч утас зээлээр авч байгаа бол үүгээрээ та хүүхэддээ хүссэн зүйлээ зээлээр авч болдог гэдгийг харуулж байна.
Та хүүхэддээ хэрэглээний зээлийн талаар мөн л сайн ярьж ойлгуулах хэрэгтэй. Эд зүйлсийг үнэгүй авч байгаа гэсэн үг биш, мөнгөө дараа өгч түүн дээрээ дараа нэмэлт мөнгө өгч байгаа гэсэн үг юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Эсвэл та хүүхэддээ хэрэггүй зүйлд мөнгө зарцуулснаар байгаад пластик тоглоомоор дүүрсэн гэртэй ядуу хүн болсон тухай үлгэр ярьж өгч болно шүү дээ.
4. Хүсэл хэрэгцээ хоёрын ялгааг тайлбарлах
Би хүүхэд байхдаа, нэг ногоон өнгөтэй мэлхийний хэлбэртэй тоглоомын хайрцаг авахыг маш их хүсдэг байсан юм. Хэдий би яг яагаад түүнийг авмаар байснаа санахгүй байгаа ч миний жижигхэн бие минь тэр тоглоомын хайрцгийг авна гэж минчийтлээ улайн дайрдаг байж билээ. Би хэзээ ч түүнийг аваагүй юм. Хүүхэд ямарваа нэгэн зүйл авмаар санагдахаараа маш их хүчтэй хүсдэг, энэ нь тэдэнд тэдний хэрэгцээ болон хүсэл хоёрыг ялгахад тун хэцүү болгон өгч байдаг. Миний хувьд ч энэ нь биеллээ олж яг яагаад тэр тоглоом надад хэрэгтэй байсныг мэдэхгүй ч би түүнгүйгээр байж чадахааргүй хүсдэг байж.
Тэгэхээр, ганц хүүхэд насандаа ч бус аль ч насны хүн хэрэгцээ болон хүсэл хоёрыг ялгаж сурах нь хувь хүний эзэмшсэн байх ёстой хамгийн чухал чадваруудын нэг юм. Яагаад гэж үү? Яагаад гэвэл бидний одоо амьдарч байгаа энэ маркетингийн эринд энэ хоёр зүйлийг зориудаар мөн зориуд бусаар хольж ойлгуулдаг.
5. Мөнгө аз жаргалыг худалдаж авдаггүй, харин энэ нь сонголтыг худалдан авч чаддаг.
Мөнгө нь биднийг аз жаргалтай болгодоггүй харин түүгээр худалдан авсан сонголт маань биднийг аз жаргалтай болгодог. Гэхдээ ихэнх тохиолдолд бид зөв санхүүжигдсэн сонголт хийх нь ховор байдаг. Учир нь бидний гаргаж байгаа зардал болгон ихэнхдээ хүслээ дэгэсан эсвэл бусдын ятгалгад өртсөн, эсвэл бусдыг дуурайсан зардал байдаг. Жишээ нь бидний сонголтод хамгийн их нөлөөлдөг зүйл бол реклам. Хамгийн зөв сонголтууд нь амьдралыг тань өөрчлөхүйц тийм сонголтууд байдаг. Жишээ нь ажлаа солих, газар орнуудаар аялах, өөрийн бизнесээ эхлэх эсвэл тэтгэвэрт эрт гарах гэх мэт. Эдгээр сонголт болгон тодорхой төвшин болгонд таныг шинээр нээж амьдралын тань өөр төвшинд хүргэх замыг нээж байдаг.
Дээрх таван хичээл нь санхүүгийн суурь ойлголтуудын нэгээхэн хэсэг юм. Энэхүү таван хичээл нь хүүхдүүддээ хамтдаа ирээдүйн санхүүгийн аюулгүй байдалыг бий болгох болон баялгаа бүтээхэд нь маш сайн суурь болж өгөх юм.
Хэрэв та сурсаар байгаа бол өөрийн сониуч зангаа өдөөн илүү ихийг сураарай. Эсвэл та балчир насныханд тусалж байгаа бол мөнгөний айдсаас холдуулж, тэвчээртэй, санхүүгийн сарилга баттай байхыг заагаарай.
Мөнгийг нууцлагдмал зүйл биш гэдгийг мэдсэнээр мөнгөний жинхэнэ хүч нь гарч ирэх юм, баялаг нь хэзээ ч азаар бий болдоггүй, санхүүгийн аюулгүй байдал нь таны удирдлага доор байгаа гэдгийг санаж яваарай.
Доктор профессор Л. Оюун
Зурган дээр дарж, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой