Бельгийн консорт хатан Матильда хувцасныхөө өнгө дагуу маск зүүж бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзсан биш олны шүүмжлэлд өртөв.
Филипп хааны гэргий цэцэгчидтэй коронавирусийн цар тахал бизнест нь хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцэхээр Gediflora цэцгийн фермд иржээ. Тэрбээр улбар шар өнгийн комбинезон өмсөж, өнгө дагуу амны хаалт зүүж, ногоон өндөр өсгийтөөр гангарсан байна. Харин гоёл чимэглэлээр гар цүнх, том алтан ээмэг, цаг, бөгж сонгожээ.
Гэтэл түүний зургийг харсан олон нийтийн сүлжээ хэрэглэгчид хатны гадаад төрхийг шүүмжилсэн байна. Зарим нь “Маск бол гоёл чимэглэлийн нэг хэсэг гэдгийг хүмүүс аль хэдийнэ ойлгоод эхэлчихсэн” гэж байхад нөгөө хэсэг нь “Эндээс хүмүүс маск сонгосон хувцсанд нь зохиж байна уу гэж хардаг болчихно” гэжээ.
1 comment
hiih yumaa olj yadaad mask shuumjilj bhgui yu.