Арктикт амьдардаг хүмүүс халдвар авах, цаашилбал COVID-19-ийн клиник хүндрэл гарах эрсдэл хамгийн өндөр. Оросын Эдийн засгийн дээд сургуулийн Үндэсний судалгааны их сургуулийн эрдэмтэд Арктикийн зөвлөлийн хуралд гаргасан өгсөн тайландаа ингэж тэмдэглэжээ.
Йод, кальци, цайр, D витамины дутагдал Арктикийн уугуулуудын дунд их байдаг нь өвчин хүндрэхэд хүргэж магадгүй гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. Үүнд архин өндөр хэрэглээ, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй байдаг нь ч нөлөөнө. Гэхдээ хүн амын нягтаршил бага, хэт бага температуртай зэрэг нь вирусийг тодорхой хэмжээгээр барихад тустай.
Хятадын судлаачид мөн коронавирусийг тодорхой өргөрөгт илүү идэвхтэй гэсэн дүгнэлт гаргасан. Халдварын тохиолдлын талаас илүү хувь нь Цельсийн 5-15 градусын агаартай үед тохиож байжээ.