2020-05-29 15:241min00

Асаргаа шаардлагатай хүүхдүүдэд тусгай үйлчилгээ үзүүлэх 50 ортой тасаг нээлээ

5ed0b8a82bc3c

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгайлан зориулсан урт болон богино хугацааны  сэргээн заслын үйлчилгээ үзүүлэх 50 ортой тасгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд өнөөдөр нээлээ.

Энэхүү тасагт 12 хүүхэд үйлчилгээнд хамрагдаж байгаагийн дотор хүүхэд хамгааллын түр байр болон бусад халамж асрамжийн төвд амьдарч байсан хүүхдүүд багтжээ. Цаашид хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шууд үйлчилэх юм.

Өмнө нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, хүчирхийлэлд өртсөн, 18 хүртэлх насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эх нь асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд эсвэл хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд урт болон богино хугацаанд сэргээн заслын үйлчилгээнд тэр бүр хамрагдаж чаддаггүй байсан.

Монгол Улсын ХНХ-ын сайдын 2020 оны А/109 тоот тушаалаар “Эцэг эх, асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баталж, мөн шаардлагатай зардлыг хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаас гаргахаар зохицуулсан юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй