Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдоод буй жүжигчин Т.Билэгжаргалыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар шүүгдэгчид 2.8 жилийн хорих ял оноож нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргалаа.
Өмнө нь түүнийг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж тодорхойлсон учраас шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг хойшлуулсан юм.