Чикагогийн их сургуулийн физиологичид түгшүүрийн эсрэг шууд ажиллах чадвартай хувь хүмүүст гурван онцлог байна гэж үзжээ.
1. Амлалт – ямар нэг зүйлээс зайлсхийх, орхихын оронд өөрийгөө үйл ажиллагаанд татан оруулж, зорьсондоо хүрэх чадвар юм. Амлалтыг хүн өөрөө өөртөө болон бусдад өгсөн байж болно. Амлалтандаа хүрэх нь ихээхэн хүч чадал шаарддаг ч эцсийн үр дүн нь таатай байдаг учир хүн, орчин хоёрын зохицолд багагүй ач холбогдолтой юм.
2. Хяналт – өөрийнхөө орчинд идэвхгүйгээр золиослогдохын оронд юу ч тохиолдсон тухайн нөлөөллийг хянаж, зохицуулах хандлага чадвар. Энэ нь арчаагүй биеэ хамгаалах чадварын эсрэг юм. Өөрийгөө хянах чадвар сайтай хүмүүс нь аливаа тохиолдлын нөлөөнд өртөх нь бага, асуудлыг оновчтой, цэгцтэй шийдэх чадвартай байдаг учир сэтгэцийн хүч энергээ зөв зарцуулж сурсан байдаг.
3. Хүсэл зориг – аюул заналхийллийг сөрөх чадвар, сэтгэлийн тэнхээ юм. Ийм чадвар сайтай хүмүүс нь түгшүүрийг аюултай өөрчлөлт гэж үзэхээсээ илүүгээр өсөлт дэвжилтэнд гарцаагүй шаардлагатай, хэвийн зүйл гэж түүнийг даван туулах хүсэл зориг дүүрэн байдаг.
Эх сурвалж: МУБИС – Сэтгэл зүйн үйлчилгээний төв